Усны салбарын эргэн тойронд
2020-10-19
Та бүхэнд Усны салбарын эргэн тойронд өрнөсөн болон өрнөж буй мэдээллийн тоймыг хүргэж байна.

Усны газрын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ
2020-10-14
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн удирдлага 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Усны газрын газрын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө, түүний хэрэгжилт, хяналт, бохирдлыг бууруулах болон бусад асуудлаар ярилцаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Монголын МСС “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” өдөрлөгт оролцлоо
2020-10-09
Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” нээлттэй хаалганы өдөрлөгт Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) оролцож, Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтад 100 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо
2020-10-02
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд, төслийн хүрээнд зохион байгуулах барилга, угсралтын ажлын тендер шалгаруулалтын талаар дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮАХҮТ)-тай хамтран зохион байгууллаа.

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн талбайтай танилцлаа
2020-09-21
Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо албаны бусад хүмүүсийн хамт, түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Усны газар, Нийслэлийн Байгаль орчны газрын төлөөлөл 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10, 12, 13 дугаар хороодын нутаг дэвсгэрт буюу “Шувуун фабрик”, “Биокомбинат” орчимд байрлах Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн талбайтай танилцлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Монголын Мянганы сорилтын сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2020-09-15
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Барууны эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирал Ц.Дашзэвэг нарыг хүлээн авч уулзлаа.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийв
2020-09-11
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн гүйцэтгэх удирдлага 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
2020-09-07
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд боллоо. Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын МСС-ийн гүйцэтгэх удирдлага, холбогдох захирлуудаас гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески оролцов.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монголын Мянганы сорилтын сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2020-09-01
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монголын Мянганы сорилтын сан(Монголын МСС)-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Мянганы сорилтын корпорац ил тод байдлын үзүүлэлтээр АНУ-ын донор байгууллагуудыг тэргүүлжээ
2020-07-31
Дэлхийн томоохон хөгжлийн болон донор агентлагуудын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг үнэлэх зорилгоор “Publish What You Fund” группээс хоёр жил тутамд гаргадаг “Тусламжийн ил тод байдлын индекс”-ээр Мянганы сорилтын корпорац (МСК) АНУ-ын донор байгууллагуудыг тэргүүлж, дэлхийд долоодугаарт эрэмбэлэгджээ.