Хаягдал ус дахин боловсруулах төсөл

Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт байгуулах бөгөөд Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн уснаас тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ. Төслийн хүрээнд

  • Шинэ Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих (ТЦБ-аас байгальд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас авч дахин боловсруулна);
  • ДЦС-3, 4 рүү дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой барих;
  • ДЦС-3, 4-ийн техникийн хэрэгцээнд дахин боловсруулсан ус ашиглахад шаардлагатай схемийн өөрчлөлтүүд хийж, удирдлага хяналтын систем суурилуулах юм. 

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18.0 сая хүртэл шоо метрээр бууруулах юм.

 

Хаягдал ус дахин боловсруулах төслийн танилцуулга