ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ
2020-05-21
Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд: • Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах ажил; • Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажил тус тус багтана.

Бие даасан зөвлөхүүдийн ажлыг эхлүүлэх уулзалт зохион байгуулав
2020-05-15
Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд Зардал нөхөх төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхүүдийн ажлыг эхлүүлэх уулзалтыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зохицуулах зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчид, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийв
2020-05-11
Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2020-05-01
Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлагад ажиллаж, инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх бөгөөд зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төслийг хянах, батлуулах, барилга угсралтын ажлын явцыг хянан баталгаажуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцож ажиллана.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Серверийн өрөөний тог баригч (UPS) нийлүүлэх, суурилуулах тухай
2020-04-28
Монголын Мянганы сорилтын сан нь эрх бүхий хуулийн этгээдийг Серверийн өрөөний тог баригч (UPS) нийлүүлэх, суурилуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна. Серверийн тог баригч (UPS) нийлүүлэх, суурилуулахтай холбоотой дэлгэрэнгүй техникийн тодорхойлолтыг үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. Тус худалдан авах ажиллагааг МСК-ын Төсөл, Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (PPG)-д заасан Харьцуулалтын аргачлалын дагуу сонгон шалгаруулах бөгөөд Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа компанид нээлттэй.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Хэрэглээний програм хангамж нийлүүлэх тухай
2020-04-27
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг дараах 3 багцад багтсан хэрэглээний програмуудыг нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Багц 1: Adobe /Acrobat, Photoshop, Illustrator/ лицензтэй програм хангамж; Багц 2: AutoCAD лицензтэй програм хангамж; Багц 3: ArcGIS лицензтэй програм хангамж. Эдгээр хэрэглээний /MIS/ програмуудыг нийлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй заавар, лицензийн тодорхойлолтыг үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн ерөнхий танилцуулга
2020-04-22
Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн ерөнхий танилцуулга

Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал
2020-04-13
Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм. Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд Монголын МСС нь дараах бараа, ажил, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна.

Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах тухай
2020-04-02
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) болон Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү тендерийн баримт бичиг дэх гэрээний маягтад заасан шаардлагын дагуу тус гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Э.Содонтогос: Улаанбаатарчууд ундны усаа үйлдвэрлэдэг болох гэж байна
2020-01-14
Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпо­рацтай байгуулсан эхний Компакт гэрээний хүрээнд төслүүдээ амжилттай хэрэг­жүүлж дууссан. Тэгвэл улс ор­нуудад тэр бүр олдоод байдаггүй боломж буюу хоёр дахь Компакт гэрээг байгуулж, 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ.