АНУ-ын Элчин сайд М.Клечески “ухаалаг” худгийн үйл ажиллагаатай танилцлаа
2020-07-07
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын гэр хорооллоор хийсэн албан бус танилцах аяллынхаа хүрээнд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 114 дүгээр “ухаалаг” ус түгээх байрны үйл ажиллагаатай танилцлаа. 114 дүгээр ус түгээх байр нь 2015 оноос УСУГ-ын ухаалаг системд шилжүүлэн ажиллуулж буй нийт 142 ус түгээх байрны нэг юм.

Туул голын хурдсын дээжлэлтийн судалгаа хийв
2020-06-29
Улаанбаатар хотын өнөөгийн болон ирээдүйн ус хангамжийн нөхцөл байдал нь бүхэлдээ Туул голоос хамааралтай. Туул голын экосистемийг эрүүл, чанартай байлгах нь Улаанбаатар хотын хүн амын ус хангамжийн үндэс болдог.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2020-06-26
Монголын МСС нь Урьдчилсан сонголтын мэдүүлэг болон тендерийн санал үнэлэх, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Монголын МСС нь энэхүү бие даасан зөвлөх сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн хувилбарууд боловсруулах ажлыг эхлүүлэв
2020-06-25
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Худалдан авах чадварыг тодорхойлж, хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн боломжит хувилбаруудыг боловсруулах ажлыг эхлүүлэх албан ёсны уулзалтыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажил гүйцэтгэгчийн Урьдчилсан сонголтын урилга
2020-06-23
Монголын МСС нь энэхүү Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын тендер шалгаруулалтын Урьдчилсан сонголтод оролцохыг урьж байна. Урьдчилсан сонголтод оролцогч нь Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадварын шалгуурыг хангаж буйгаа нотлон харуулна. Чадварын шалгуур үзүүлэлт, ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага, холбогдох маягт зэргийг Урьдчилсан сонголтын баримт бичигт тусгасан болно.

“ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ БОЛОМЖУУД” СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ
2020-06-19
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд барилга, угсралтын ажил гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулан гадаад, дотоодын компаниудад мэдээлэл өгөх зорилготой цахим хурлыг 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 10:00-11:00 цагт (Улаанбаатарын цагаар) амжилттай зохион байгууллаа.

ЦAХИМ ХУРЛЫН УРИЛГА
2020-06-18
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд барилга, угсралтын ажил гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулан гадаад, дотоодын компаниудад мэдээлэл өгөх зорилгоор цахим хурал(вэбинар)-ууд зохион байгуулж байгаа билээ.

Нэгдүгээр Компакт Гэрээний хүрээнд хэрэгжсэн Хөрөнгийн Эрхийн Төслийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан хурал цахимаар болж өндөрлөлөө
2020-06-15
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Худалдан авах чадварыг тодорхойлох болон хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн хувилбаруудыг боловсруулах ажлыг эхлүүлэх албан ёсны уулзалтыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
2020-05-28
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголын Мянганы сорилтын сангийн Туул хурлын танхимд боллоо. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн хуралдааныг хорио цээрийн дэглэм, хуулийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулав.

ЦАХИМ ХУРЛЫН УРИЛГА
2020-05-25
Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.