МОНГОЛЫН МСС-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.СОДОНТОГОС БЛҮҮМБЭРГ ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ
2020-11-05
Монголын МСС-ийн Гүйцэтгэх Захирал Э.Содонтогос АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн үйл явцыг ажиглах арга хэмжээний үеэр Блүүмбэрг ТВ-д ярилцлага өглөө.

"Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэлэлцлээ
2020-11-03
Улаанбаатар хот, 2020 оны 11 дугаар сарын 03-ны өдөр - Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Компакт гэрээний хүрээнд боловсруулж буй “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэлэлцэх хэрэгжүүлэгч талуудын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлэг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын Гүйцэтгэх захиралтай цахим уулзалт хийлээ
2020-11-02
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Шон Кернкросстой цахим уулзалт хийлээ.

Нийслэл хот байгуулагдсаны 381 жилийн ойн баярын мэнд хүргэе!
2020-10-29
Нийслэл хот байгуулагдсаны 381 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-тэй уялдуулна
2020-10-27
"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулж байгаатай холбогдуулан нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангаж, ерөнхий төлөвлөгөөнд тусгах зорилгоор Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн төлөөлөл Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Мэдээллийн дүн шинжилгээнд зориулсан програм хангамж нийлүүлэх гэрээ
2020-10-26
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг дотоод аудитын зорилгоор ашиглах, мэдээллийн дүн шинжилгээнд зориулсан програм хангамж нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

Үнийн санал авах урилга: Гар утас нийлүүлэх гэрээ
2020-10-23
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани “Procurement of Mobile Devices” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Үнийн санал авах баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Ундны усны шинэ эх үүсвэртэй болохын тулд хүн бүр үүрэг хүлээх ёстой
2020-10-22
Улаанбаатар/Өнөөдөр сонин/, 2019 оны 10 дугаар сарын 22 -  Ус бол амь, амьдралыг тэтгэгч билээ. Хүн төрөлхтөн усгүйгээр удаан амьдарч чадахгүй. Тиймдээ ч Африкийн орнуудад усны төлөө зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарч байна. Цэнхэр гаргийн минь дийлэнх хувийг ус эзэлдэг хэдий ч ундны цэвэр усны хомсдол өнөөдөр улс орнуудын онцгойлон анхаардаг сэдэв болсон. Өөрөөр хэлбэл, цэвэр усны нөөц дэлхийд маш бага байдгаас ийнхүү анхаарч байгаа юм.

Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах тухай
2020-10-21
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг “Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажил”-ын тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ
2020-10-20
Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна.