2020-09-25
Ус нь дэлхий дээрх хамгийн түгээмэл байгалийн нөөц, мөн бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг юм. Бид усыг шууд ууж хэрэглэхээс гадна өдөр тутмын ахуйн хэрэгцээндээ, алжаал тайлахдаа, гоо сайхандаа ч ашигладаг. Түүнчлэн, ус нь биднийг тойрон хүрээлж буй байгаль, ан амьтан, биологийн олон төрөл зүйлийг тэтгэх төдийгүй, ус хэрэглэдэггүй хуруу дарам цөөхөн үйлдвэрлийг эс тооцвол бидний идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүх хоол хүнс, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ус шаардлагатай байдаг.