2020-08-28
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бүрэн нөхөх зорилго бүхий Зардал нөхөх төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулахаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Усны зохицуулах зөвлөл)-тэй Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээг байгууллаа.