Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр усаа авч эхэллээ
2025-12-01
ХУДБҮ-ийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн туршилт тохируулгын үе шат албан ёсоор эхэллээ. Тус үйлдвэр шинэ ТЦБ-аас өдөрт 50 мянга хүртэлх шоо метр, MNS 4943:2015 стандартад нийцсэн хаягдал усыг хүлээн авч, тоног төхөөрөмжийн туршилтын ажлыг эхлүүллээ. Хүлээн авсан усаа дахин боловсруулаад, ДЦС-уудын техникийн хэрэглээ буюу цамхаг хөргөх, үнс зайлуулахад зориулан нийлүүлэх юм.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Сервер болон ухаалаг таблет нийлүүлэх гэрээ
2025-11-27
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Сервер болон ухаалаг таблет нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. 

Монголын Мянганы сорилтын сан, Ус сувгийн удирдах газар хамтран “Дэлхийн Усны байгууллагуудын түншлэлийн конгресс”-т илтгэл тавилаа
2025-10-29
Монголын Мянганы сорилтын сан (Mонголын МСС), Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ) хамтран НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн (UN-Habitat) харьяа Усны байгууллагуудын түншлэлийн дэлхийн холбоо (GWOPA)-оос“Эв нэгдлээр бүтээе: Хөгжин цэцэглэж буй хотуудын төлөөх хүчирхэг усны байгууллагууд”уриан дор 6 дахь удаагаа зохион байгуулсан “Дэлхийн усны байгууллагуудын түншлэлийн конгресс”-т амжилттай оролцлоо.

Усны Компакт: Гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өглөө
2025-09-23
Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ)-т албан ёсоор хүлээлгэн өглөө.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Хүүхэлдэйн кино бүтээх зөвлөх үйлчилгээ
2025-09-15
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Хүүхэлдэйн кино бүтээх зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Монголын MCC-ийн нийтийн сүлжээн дэх мэдээлэл, сурталчилгаанд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ
2025-09-10
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжил, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын MCC-ийн нийтийн сүлжээн дэх мэдээлэл, сурталчилгаанд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Усны үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах видео аян хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ
2025-09-03
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Усны үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах видео аян хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал: УСНЫ 6 ЛАБОРАТОРИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГДСЭН СИСТЕМЭЭР УДИРДАНА
2025-08-26
Ундны усны чанар, аюулгүй байдал, хаягдал усны бохирдлыг хянадаг УСУГ-ын лабораториудын мэдээллийг нэгтгэн удирдах “Лабораторийн мэдээллийн удирдлагын систем” хөгжүүлэх зөвлөх үйлчилгээг эхлүүлэх уулзалт 7 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтаар зөвлөх үйлчилгээний зорилго, ажлын төлөвлөгөө болон лабораториудын мэдээлэл солилцох, үр ашигтай удирдах боломжит шийдлүүдийг танилцуулсан юм. Энэ талаар Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргалаас тодрууллаа.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй танилцах аялалд урьж байна
2025-08-22
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй танилцах аялалд урьж байна

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх асуудлаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд мэдээлэл өглөө
2025-08-19
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг “Хангарди” ордонд 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.