Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл

Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл нь нийт ус хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах боломжийг бүрдүүлнэ.

Төслийн хүрээнд: 

  • Биокомбинат, Шувуун фабрик орчимд ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах;
  • Эх үүсвэрийн талбайд нийт 30 гүний худаг, 55 км ус дамжуулах шугам хоолой (гүний худгуудаас УГЦБ, УГЦБ-аас ус хангамжийн төвлөрсөн сүлжээ рүү) барих;
  • Шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ) барих юм. 

Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэлх шоо метрээр нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу  Улаанбаатар хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.