
----------------------------------------------------------------------------------------------------------------------
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх)-ын хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий Мянганы сорилтын Компакт гэрээг байгуулсан. Компакт гэрээний дагуу МСК нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан, зохион байгуулах үүргийг Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) хүлээж байгаа болно. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.
Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажлын нээлттэй тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн (хувь хүн) үйлчилгээ;
- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын нээлттэй тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн (хувь хүн) үйлчилгээ;
- Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн техникийн усны схемд өөрчлөлт хийх, холбогдох тоног төхөөрөмж суурилуулах, SCADA системийн бүрдэл хэсгүүдийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх, Байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөхийн үйлчилгээ;
- Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн техникийн усны схемд өөрчлөлт хийх, холбогдох тоног төхөөрөмж суурилуулах, SCADA системийн бүрдэл хэсгүүдийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх, Байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөхийн үйлчилгээний тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн (хувь хүн) үйлчилгээ;
АЖИЛ:
- Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажил;
- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил;
- Гар ажиллагаатай, шугамд холбогдсон ус түгээх байрнуудыг автомат горимд шилжүүлэх ажил;
БАРАА:
- Усны чанар шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж;
- Санхүү болон Хүний нөөцийн програм хангамж (MIS Software);
- Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл;
- Аудитын програм хангамж;
- Гар утас;
- Компьютер;
ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:
- Төслийн видео танилцуулга бэлтгэх зөвлөхийн бус үйлчилгээ;
Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.
Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.
Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http//www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.
Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс