
БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажлын тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/ICS/010
Улаанбаатар хот, Монгол Улс
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг “Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажил”-ын тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.
Монголын МСС нь тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах нэг (1) хараат бус зөвлөх шалгаруулах ба сонгон шалгаруулалтад МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх шалгаруулах аргыг баримтална.
Бие даасан зөвлөх нь ажлын туршлага, ур чадварын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зөвлөх нь геологи, геологийн инженерчлэл, инженерчлэл, гидрогеологи, гидрологи, хотын усны менежментийн инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалаврын, эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;
- Усны салбарт 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба ажлын туршлагад тавигдах дараах тусгай шаардлагуудыг хангасан байна:
- Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг дэх Ажлын даалгаварт заасантай ижил төстэй 5 буюу түүнээс дээш тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
- Томоохон барилга угсралтын ажлын тухайлбал усны салбарт 3 буюу түүнээс дээш тооны ажлын тендерийн санал үнэлсэн туршлагатай байх.
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний Microsoft Word, Excel программуудыг эзэмшсэн байх зэрэг багтана. Түүнчлэн Бие даасан зөвлөх нь цахим хуралд оролцох боломжтой байх шаардлагатай.
Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, саналд хавсаргах баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for Complete RCQ for ICs to Review the Bids Submitted for the Construction of Groundwater Wells” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Тус сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 17.00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг хүлээн авах хүсэлт гаргасан зөвлөхүүдэд хүргүүлж, хувийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа байршуулна.
Зөвлөх нь ажлын туршлага, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба заасан хугацаанаас хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН