Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл нь нийт ус хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах боломжийг бүрдүүлнэ. Мөн Улаанбаатар хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна
Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт байгуулах бөгөөд Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн уснаас тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах улмаар Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх бөгөөд энэ хүрээнд усны салбарын институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа нь дараах 5 дэд үйл ажиллагаанаас бүрдэнэ.