Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
2020-09-07

Dsc 0070 Edited

Улаанбаатар, 2020 оны 9 дүгээр сарын 3 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд боллоо.

Dsc 0082 Edited

Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын МСС-ийн гүйцэтгэх удирдлага, холбогдох захирлуудаас гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески оролцов.

Dsc 0105 Edited

Хурлын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл өгсөн юм. Хурлаар мөн Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангах чиглэлээр хийж буй ажлын явцыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Түүнчлэн Удирдах зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 2021 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал Монголын МСС-аас хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2020 оны 4 дүгээр улирлын Санхүүжилтийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав.

Dsc 0145 Edited

Dsc 0114 Edited

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 11 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.