Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал
2020-04-13

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх)-ын хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий Мянганы сорилтын Компакт гэрээг байгуулсан. Компакт гэрээний дагуу МСК нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан, зохион байгуулах үүргийг Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) хүлээж байгаа болно. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд Монголын МСС нь дараах бараа, ажил, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • “Олборлосон усыг гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах” ажлыг гүйцэтгэх компани сонгон шалгаруулах тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • “Худгийн барилга, шахуургын станц, усыг эх үүсвэрийн талбайгаас болон цэвэршүүлэх үйлдвэрээс дамжуулах шугам хоолой зэргийг барьж байгуулах, суурилуулах” ажлыг гүйцэтгэх компани сонгон шалгаруулах тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, суурилуулалт”-ын ажлыг гүйцэтгэх компани сонгон шалгаруулах тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, ДЦС-ууд хоорондын холбох шугам, дотор шугам хоолойн тохируулга, өөрчлөлтийн болон SCADA системийн нарийвчилсан зураг төсөл, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөхийн үйлчилгээ;
  • “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн холбох шугам, холбогдох дэд бүтцийн системийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах” зөвлөх сонгон шалгаруулах тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • Зардал нөхөх төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ.

ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Төслийн видео танилцуулга, 3 хэмжээст үзүүлэн.

БАРАА:

  • Бохир усны шинж чанарыг тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмж;
  • Монголын МСС-ийн оффисын хэрэгцээнд ашиглах UPS;
  • Санхүү болон Хүний нөөцийн програм хангамж;
  • Удирдлагын мэдээллийн системийн програм хангамж (MIS Software).

АЖИЛ:

  • Биокомбинат, Шувуун фабрик дахь газрын доорх усны нөөцийг түшиглэн гүний худгуудыг шинээр байгуулах ажил;
  • Худгийн барилга, шахуургын станц, усыг эх үүсвэрийн талбайгаас болон цэвэршүүлэх үйлдвэрээс дамжуулах шугам хоолой зэргийг барьж байгуулах, суурилуулах ажил;
  • Олборлосон усыг гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах ажил;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр/Ус дамжуулах болон холбох дэд бүтэц/Нөөцийн савнуудын суурилуулалт, барилга угсралтын ажил;
  • Гар ажиллагаатай шугамд холбогдсон ус түгээх байрнуудыг автомат горимд шилжүүлэх, ачилтын ус түгээх байр шинээр барих ажил.

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.

Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.

Бараа, ажил, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарыг Нэгдсэн Үндэстний  Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http//www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, дээрх худалдан авах ажиллагааны тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, компаниуд, бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан

5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс