
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
----------------------------------------------------------------------------------------------------------------------
ЦАХИМ ХУРЛЫН УРИЛГА
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг (“Компакт гэрээ” гэх) 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй унд-ахуйн усны хомстлыг шийдвэрлэн, цаашид өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
- Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажил;
- Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажил тус тус багтана.
Монголын МСС эдгээр барилга, угсралтын ажил болон МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар мэдээлэл өгөх цахим хурлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудыг тус цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.
Огноо: 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Цаг: 10:00-11:00 (Улаанбаатарын цагаар)
Хурлын цахим холбоос: https://bit.ly/36wsfy7
Хурлын хөтөлбөр:
- Компакт гэрээ болон Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл,
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд хийгдэх барилга, угсралтын ажлын танилцуулга,
- МСК-ын худалдан авах ажиллагааны журам, бусад холбогдох дүрэм, зааврын танилцуулга,
- Татварын зохицуулалт, гэрээний төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл,
- Асуулт, хариулт.
Монголын МСС-аас зарлах нээлттэй худалдан авалтын тухай мэдээлэл хүлээн авах, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниуд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим шуудангаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-гийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс