
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Улаанбаатар хот, Монгол Улс
2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Серверийн өрөөний тог баригч (UPS) нийлүүлэх, суурилуулах тухай
Гэрээний дугаар: MCA-M/PROC/023
1. АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) болон Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү үнийн санал авах баримт бичиг дэх гэрээний маягтад заасан шаардлагын дагуу тус гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой аливаа санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавих аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад ямар ч этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй юм. Компакт гэрээ болон холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov) болон Монголын МСС-ийн цахим хуудас (www.mca-mongolia.gov.mn)-с танилцаж болно.
2. Монголын Мянганы сорилтын сан нь эрх бүхий хуулийн этгээдийг Серверийн өрөөний тог баригч (UPS) нийлүүлэх, суурилуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Серверийн тог баригч (UPS) нийлүүлэх, суурилуулахтай холбоотой дэлгэрэнгүй техникийн тодорхойлолтыг үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.
3. Тус худалдан авах ажиллагааг МСК-ын Төсөл, Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (PPG)-д заасан Харьцуулалтын аргачлалын дагуу сонгон шалгаруулах бөгөөд Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа компанид нээлттэй.
4. Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани нь “Supply and Installation of UPS for Server Room” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлж, хүсэлт гаргаснаар Үнийн санал авах баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
5. Үнийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагаас өмнө Үнийн санал авах баримт бичигт заасан зааврын дагуу ирүүлнэ. Саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авах ба хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН