Бие даасан зөвлөхүүдийн ажлыг эхлүүлэх уулзалт зохион байгуулав
2020-05-15

 

Choice 3Улаанбаатар хот, 2020 оны 05 дугаар сарын 15 – Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд Зардал нөхөх төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхүүдийн ажлыг эхлүүлэх уулзалтыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зохицуулах зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтад зөвлөхүүдээс гадна ХСУХАТАҮЗЗ-ийн дарга Ж.Батсуурь, Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун, Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Б.Доржбат болон Үнэ тарифын албаны мэргэжилтнүүд оролцов. Ж.Батсуурь дарга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын салбарт өртөг нөхсөн үнэ тарифын урт хугацааны бодлого нэн чухал болохыг онцолж, энэхүү бодлогыг тодорхойлоход ХСУХАТАҮЗЗ чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд зөвлөхүүдтэй хамтарч ажиллах тухай тэмдэглэсэн юм.

Уулзалтаар Монголын Мянганы сорилтын сангаас Компакт гэрээгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн тухай ерөнхий мэдээлэл өгч, “Зардал нөхөх төлөвлөгөө, УСУГ-ын санхүүгийн загвар” болон “Зардал нөхөхөд чиглэгдсэн дэд үйл ажиллагаа”-ны явцын мэдээллийг оролцогчдод танилцууллаа.  

 

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.