Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
2020-05-28

Dsc 0576

Улаанбаатар, 2020 оны 5 дугаар сарын 28 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголын Мянганы сорилтын сангийн Туул хурлын танхимд боллоо. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн хуралдааныг хорио цээрийн дэглэм, хуулийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулав.

Dsc 0742

Хуралд Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад гишүүдээс гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй оролцлоо.

Dsc 0611Хурлын эхэнд Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүд болох УСУГ-ын урт хугацааны өрийг чөлөөлөх, шинэ ТЦБ-ийн ажлын явц, Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж батлах зэрэг ажлын явцын талаар Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийв. Мөн Монголын МСС-ийн 2020 оны 7 дугаар сарын 1-ээс 2021 оны 6 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны 3 дугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөө, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэрэгжиж буй хорио цээр, хязгаарлалтын улмаас зарим гэрээнд оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлав.

Dsc 0822

 

Dsc 0876

Түүнчлэн Компакт гэрээний хэрэгжилтийн хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөллийг үнэлж, тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Байгаль орчин, нийгмийн менежментийн бодлогын баримт бичгийг баталж, Монголын МСС-ийн худалдан авах болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүн, Компакт гэрээг хэрэгжүүлэх хугацаанд Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монголын МСС-ийн ажилтнуудын баримтлах Ёс зүйн дүрмийг энэ удаагийн хурлаар тус тус танилцууллаа.

Dsc 0809

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.