
Улаанбаатар хотын өнөөгийн болон ирээдүйн ус хангамжийн нөхцөл байдал нь бүхэлдээ Туул голоос хамааралтай. Туул голын экосистемийг эрүүл, чанартай байлгах нь Улаанбаатар хотын хүн амын ус хангамжийн үндэс болдог. Төв цэвэрлэх байгууламж нь олон жилийн туршид Туул голд хаягдал усаа нийлүүлж ирсэн ч Туул голын хурдаст хуримтлагдсан лагийн буюу ёроолын хурдсын шинж чанар, хэмжээг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажлыг өнөөг хүртэл хийж байгаагүй.
Монголын Мянганы Сорилтын сангийн Ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус Туул голд нийлснээс доош 35 км зайд голын ёроолын хурдаснаас дээжлэлт авч өнөөгийн бохирдол, чанар, мөн хурдсын хуримтлагдсан хэмжээг тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн юм.


Зураг 1, Хурдасны дээж авах явц
Судалгааны ажлын хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 16-аас 7-р сарын 9-ны хооронд Төв аймгийн Лүн, Алтанбулаг сум хүртэлх зайд Туул голын ёроолын хурдаснаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу 47 байршлаас нийт 173 дээж авсан.

Зураг 2, Төв Цэвэрлэх Байгууламжаас 35 км зайд дээжлэлт авсан цэгүүд
Энэхүү судалгааны үр дүнд Төв цэвэрлэх байгууламжаас бохир ус нийлүүлж байгаа цутгал голын хэсгээс доош хуримтлагдсан бохир хурдасны хэмжээ, шинж чанар, бохирдлыг тодорхойлсноор Туул голын ёроолын хурдсыг цэвэрлэх, ойр орчмын газрын доорх усны бохирдол, экосистемийн доройтлоос хамгаалахад түлхэц болох юм.
Сонирхсон мэргэжлийн байгууллагууд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж, энэхүү судалгааны талаар мэдээлэл авах боломжтой.