“ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ БОЛОМЖУУД” СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ
2020-06-19

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд барилга, угсралтын ажил гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулан гадаад, дотоодын компаниудад мэдээлэл өгөх зорилготой цахим хурлыг 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 10:00-11:00 цагт (Улаанбаатарын цагаар) амжилттай зохион байгууллаа.

Бидний зүгээс мэдээллийн ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх үүднээс цахим хурлын бичлэг, хурлын тэмдэглэл, төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудыг хариултын хамт нийтэлж байна.

Хурлын бичлэг:

Төслийн танилцуулга, хурлын тэмдэглэл болон асуулт, хариултын дэлгэрэнгүйг доорх холбоосууд дээр даран татаж авна уу!

Хурлын тэмдэглэл

Төслийн танилцуулга

Асуулт хариулт