Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажил гүйцэтгэгчийн Урьдчилсан сонголтын урилга
2020-06-23

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

УРЬДЧИЛСАН СОНГОЛТЫН УРИЛГА

 

Гэрээний нэр: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээ

Гэрээний дугаар: CB No: MCA-M/CF/DWA/W-01

Улаанбаатар хот, Монгол Улс

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

 

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус барилга, угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;

- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;

- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

            Тус Урьдчилсан сонголтын урилга нь Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business- http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-д болон “Ikon.mn” мэдээллийн цахим хуудаснаа 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, өдөр тутмын “Өнөөдөр” сонинд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус тус нийтлэгдсэн “Худалдан авах ажиллагааны тухай ерөнхий зарлал”-д суурилсан болно.

            Монголын МСС нь энэхүү Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажил”-ын тендер шалгаруулалтын Урьдчилсан сонголтод оролцохыг урьж байна.

Урьдчилсан сонголтод оролцогч нь Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадварын шалгуурыг хангаж буйгаа нотлон харуулна. Чадварын шалгуур үзүүлэлт, ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага, холбогдох маягт зэргийг Урьдчилсан сонголтын баримт бичигт тусгасан болно.

            Тус урьдчилсан сонголтыг МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журамд заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу явуулах бөгөөд уг журамтай https://www.mcc.gov/resources/doc/programprocurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.

Сонирхсон этгээд Урьдчилсан сонголтын баримт бичгийн Англи хэл дээрх хувийг Монголын МСС-ийн цахим хуудас дахь https://bit.ly/2Yo0Z2w холбоосоор татаж авах, эсхүл “Request for Pre-Qualification Document for AWPP” гэсэн гарчигтай, холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn хаягаар илгээн бүртгүүлснээр хүлээж авах боломжтой. Ийнхүү хүсэлт илгээснээр тус урьдчилсан сонголтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.

Энэхүү урьдчилсан сонголтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 7 дyгаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар, бичгээр хүлээн авна. Хүлээн авсан асуулт, тодруулгын хариултыг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө Урьдчилсан сонголтод оролцох сонирхлоо илэрхийлсэн бүх этгээдэд бичгээр хүргүүлж, хувийг Монголын МСС-ын цахим хуудаснаа https://mca-mongolia.gov.mn/ байршуулна.

Урьдчилсан сонголтын мэдүүлгийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 10.00 цагаас өмнө Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан зааврын дагуу ирүүлнэ. Мэдүүлгийг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авах ба хугацаа хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана.

 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Урьдчилсан сонголтын баримт бичгийг дараах холбоосоор татаж авна уу: https://bit.ly/2Yo0Z2w

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-1

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-2

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-3

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ-1

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ-2

УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЦУЦАЛСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ