"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023”-д оролцлоо
2023-04-20
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор зохион байгуулав. Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл тус форумд оролцож, Мянганы сорилтын II Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц, мөн төсөл, хөтөлбөрүүд нь Улаанбаатар хотын ирээдүйн тогтвортой хөгжил, төлөвлөлттэй хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
2023-03-31
Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон албаны бусад хүмүүс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж байгаа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зочилж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэлд хамтран ажиллахаар БХБЯ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2023-03-31
Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) болон Монголын Мянганы сорилтын сан(Монголын МСС)-ийн хооронд Барилгын салбарт жендэрийн тэгш байдлын хангах чиглэлд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд боллоо.

Хаягдал ус дахин боловсруулах төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажил эхлүүлэх уулзалт амжилттай болж өнгөрлөө
2023-03-28
Хаягдал ус дахин боловсруулах төслийн (i) газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг албан ёсоор эхлүүлэх, үүнтэй холбогдуулан Монголын МСС, НГЗБА-ны хооронд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан (ii) “Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн байгуулах, төслийн (iii) Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг Хэрэгжүүлэгч байгууллага буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд (НГЗБА) гардуулан өгөх зорилготой “Эхлэлийн уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцлоо
2023-03-24
Монголын Мянганы сорилтын сан(Монголын МСС) Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцлоо.

Монголын MСС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
2023-03-22
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Хурлыг Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг даргалж, Удирдах зөвлөлийн гишүүд, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тина Юү, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон холбогдох захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.

Дэлхийн усны өдрийн мэнд хүргэе!
2023-03-22
3 сарын 22 буюу өнөөдөр бол Дэлхийн усны өдөр. 2023 онд Дэлхийн усны өдрийг #ӨөрчлөлтийгХурдасгая уриан дор тэмдэглэж байна. Эртний Перу ардын домогт Эрээн далт бяцхан шувуу түймэр унтраахын тулд амандаа ус зөөн дусал дуслаар асгаж, өөрийн чадах зүйлээ хийдэг.

Монголын Мянганы сорилтын сан Дэлхийн Усны Өдөрт зориулсан 7 өдрийн виртуал гүйлтэд нэгдлээ. Та ч бас нэгдээрэй!
2023-03-19
Энэ жилийн Дэлхийн Усны өдөрт зориулсан арга хэмжээний хүрээнд дэлхий даяар зохион байгуулж буй “World Water Run” 7 өдрийн виртуал гүйлтэд Монголын Мянганы сорилтын сангийн хамт олон усны асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах, усанд хандах хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахаар нийт 100 км гүйх болон алхах амлалт аван нэгдэж, зорилтоо биелүүллээ. Та ч бас нэгдээрэй. 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа энэхүү арга хэмжээнд та дараах гуравхан энгийн алхам л хийгээд л нэгдэх боломжтой.

“Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн цар хүрээг тодорхойлох уулзалт”-ыг зохион байгууллаа
2023-03-10
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн цар хүрээг тодорхойлох уулзалт"-ыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Компьютер болон дагалдах хэрэгсэл нийлүүлэх гэрээ
2023-03-10
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Компьютер болон дагалдах хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. Тус худалдан авах ажиллагааг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах ба Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй.