
Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 19 – Ус таны хувьд ямар үнэ цэнэ, утга учиртай вэ? Энэ асуултад өгөх хүн нэг бүрийн хариулт харилцан адилгүй. Гэвч дэлхий дээрх бүх хүн, бүх амьдрал энэ эгэл харагддаг ч, эгэлгүй шидэт рашаанаас хамааралтай. Ус бол бүх амьдралын орц, нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч гол хүчин зүйлсийн нэг. Бидний идэж, ууж, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хийж бүтээж, үйлдвэрлэхэд ус хэрэгтэй. Гэрт, гадаагүй, ажил, сургууль дээр, аялал зугаалгад ч ус бидний байнгын хэрэглээ. Харин бид энэ үнэт эрдэнээ тэр бүр анзаарч, зохих ёсоор үнэлж чаддаг билүү? Дусал ч усгүйгээр ганцхан өдрийг хэр олон удаа төсөөлж үзсэн бол?
Ус хэдийгээр нөхөн сэргээгдэх байгалийн баялаг боловч, зүй зохистой хэрэглээгүй тохиолдолд нөөц нь шавхагддаг. Усгүйгээр амьдрал үгүй. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон нийтийн анхаарлыг усны асуудалд хандуулах зорилгоор 1993 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ жилийн Дэлхийн Усны өдрийг “Өөрчлөлтийн хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.
Энэ жилийн Дэлхийн Усны өдөрт зориулсан арга хэмжээний хүрээнд дэлхий даяар зохион байгуулж буй “World Water Run” 7 өдрийн виртуал гүйлтэд Монголын Мянганы сорилтын сангийн хамт олон усны асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах, усанд хандах хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахаар нийт 100 км гүйх болон алхах амлалт аван нэгдэж, зорилтоо биелүүллээ. Та ч бас нэгдээрэй.









2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа энэхүү арга хэмжээнд та дараах гуравхан энгийн алхам л хийгээд л нэгдэх боломжтой.
|
АЛХАМ 1 |
АЛХАМ 2 |
АЛХАМ 3 |
|
Доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлэн гүйлтийн аянд оролцох дугаар болон бусад мэдээллийг хүлээн авах https://www.worldwaterrun.com/ |
3 дугаар сарын 16-22-ны долоо хоногийн хугацаанд тавьсан зорилтдоо хүрэх (Гүйж болон алхаж болно) |
Гүйх болон алхаж байхдаа уралдаанд оролцох дугаараа өмнө барин зургаа авахуулж, #worldwaterrun, #valuewater #acceleratingchanges, #mccmongoliawatercompact болон #climatesmartinvestment хаштагтайгаар олон нийтийн сүлжээнд нийтлэх |