TEНДЕРИЙН УРИЛГА: Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
2023-01-06
Монголын МСС нь Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Оффисын нэмэлт хэрэгсэл нийлүүлэх гэрээ
2022-12-20
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Оффисын нэмэлт хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Бизнесийн Англи хэлний сургалт зохион байгуулах үйлчилгээ
2022-12-19
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой Ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

МОНГОЛЫН МСС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022-12-15
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Монголын Мянганы сорилтын сангийн дотоод цуврал сургалтуудыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээ
2022-12-15
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой Ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ: Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил
2022-12-14
Монголын МСС нь Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажлыг гүйцэтгэх олон улсын тендер шалгаруулалтыг 2023 оны 1 дүгээр сарын эхээр зарлахаар төлөвлөж байна.

“Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
2022-12-12
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран (АмЧам) “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Мянганы Сорилтын Сангийн компакт гэрээ “Bloomberg TV Awards”- ын “Шилдэг Ногоон шийдэл” шагналын эзэн боллоо
2022-12-12
Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж , бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг тодруулдаг “Bloomberg TV Awards”- ын (Bloomberg TV Mongolia) “Шилдэг Ногоон шийдэл” шагналын эзэн боллоо.

Түгээмэл загвар ба барилга байгууламж
2022-12-09
“Түгээмэл хөгжил” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрахбаяр “Түгээмэл загвар- Хүртээмжтэй орчин” сэдвийн дор байгууллагын ажилтнуудад мэдээлэл өгч, сонирхолтой яриа өрнүүллээ.

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2022-11-21
Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно.