ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2023-04-26

Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы сорилтын сангийн ажлын байрны зар биш болохыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.


Mapa5

Мянганы сорилтын II Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэх байгаа Туркийн “МАПА Иншаат” ХХК дараах ажлын байранд ажилтан авна.

Ажлын байр: 

- Оффиссын цэвэрлэгээ болон Угаалга – Нийт 9 хүн  

- Гал тогооны туслах - Нийт 3 хүн

Ажлын цаг: Өдөрт 9 цаг

Өдрийн хоол үнэгүй.

Нийгмийн даатгал төлөгдөнө.

*СХД-ийн 32-р хороонд оршин суудаг бол давуу тал болно.

Холбоо барих: 8008-4224, 9586-3238

“МАПА Иншаат” ХХК

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.