НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТУСЛАХ
2023-03-03
Гүйцэтгэх захирлын туслах нь Гүйцэтгэх захирлын ажлын урсгал, хуваарь, харилцаа холбоог зохион байгуулах ажлыг хариуцна. Энэхүү ажлын байр нь нээлттэй харилцаа холбоо, мэдээлэл солилцоог бий болгож, нууцлалын журмыг баримтлан Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллана.

ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2023-03-01
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах зөвлөхийн тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 17 компанийн 28 төлөөлөл оролцож мэдээлэл авав.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ
2023-02-27
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Дэлхийн усны өдөрт зориулан олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

УС АШИГЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2023-02-16
Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус ашиглалтын байгууллагуудын туршлага солилцох түншлэлийн хөтөлбөрийг эхлүүлэх уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын Ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.

ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2023-02-15
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 17 компанийн 29 төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Санхүүгийн хэлтэст дадлагажигч авах зар
2023-02-15
“Millennium Challenge Account – Mongolia” or MCA-Mongolia is a state-owned entity established by Government Resolution No 297, dated October 2018. MCA-Mongolia is established to implement the $350 million USD Mongolia Water Compact signed with the Millennium Challenge Corporation (MCC), a U.S. government foreign aid agency. Under the direction of the Director Finance, Intern will provide performs support functions for the Finance team. The term of the internship is THREE MONTHS. The working hours will be 20 hours per week.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Mонголын Мянганы сорилтын сангийн оффисын цэвэрлэгээний үйлчилгээ
2023-02-10
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Монголын МСС-ийн Оффисын цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаварыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2023-01-30
Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

“Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” төслийн эхлэлийн уулзалтыг зохион байгууллаа
2023-01-20
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжиж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд “Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлж байна. Тус дэд үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын гэр хороололд ус түгээх байраар дамжуулах ус хангамжийн үйлчилгээг хүргэхэд Ус сувгийн удирдах газар (“УСУГ”)-аас зарцуулж буй өндөр зардлыг бууруулахад чиглэгдсэн.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: УСНЫ МЭРГЭЖИЛТЭН
2023-01-10
Усны мэргэжилтэн нь төслийн хэрэгжилт, нарийвчилсан болон гүйцэтгэлийн зураг төсөлд хяналт тавих, төслийн хэрэгжилтийн явц болон эрсдэлийг хянах, мөн гэрээний дундын санхүүжилтэд (IPC) хяналт тавих зэрэг төслийн менежмент, хяналтын чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэгийг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд үзүүлж ажиллана.