ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Бизнесийн Англи хэлний цахим сургалт зохион байгуулах үйлчилгээ
2023-07-20
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой Ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Mонголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаанд автомашин, автобус түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ
2023-07-18
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Монголын МСС-ийн үйл ажиллагаанд автомашин, автобус түрээсийн үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх даалгаварыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

БОГИНО ХУГАЦААТАЙ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ – ГРАФИК ДИЗАЙНЕР
2023-07-04
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын Мянганы сорилтын санд “График Дизайнер”-ын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажилтны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах төслийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа
2023-06-30
2023 оны 07 сараас эхлэн ус түгээх байрны шинэчлэлийн ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхлэн хийж гүйцэтгэхэд бэлэн болоод байна. Автоматжих ус түгээх байрны дийлэнх буюу 61 ус түгээх байр Сонгинохайрхан дүүргийн нийт 17 хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа бөгөөд тус дүүргийн иргэдэд төслийн талаар мэдээлэл хүргэх нээлттэй өдөрлөгийг 2023 оны 6-р сарын 30-ны Баасан гарагийн 11:00 цагт Толгойт дахь 207-р ус түгээх байрны гадна талбайд зохион байгууллаа.

УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЦЭНЭ, БОДИТ ӨРТГИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛЖ, ХЭВШИЛ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2023-06-29
УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЦЭНЭ, БОДИТ ӨРТГИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛЖ, ХЭВШИЛ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

INTERNSHIP FOR THE COMMUNICATIONS TEAM
2023-06-28
Wanna grow with us? Want to learn and experience an international project? Then, MCA Mongolia is looking for an intern for its communications team.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
2023-06-23
Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллах бөгөөд Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээний хөрөнгө оруулалтын ач холбогдол болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлан таниулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах аливаа арга хэмжээ, үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

“Усны тухай ярилцъя – 3” ээлжит уулзалтаар хэвлэл мэдээллийн төлөөлөл Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа
2023-06-16
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт болон усны асуудлаар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя-3” ээлжит уулзалт 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл Компактын гэрээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл авч, санал солилцов
2023-06-14
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Ц.Идэрбат нар Монголын Мянганы сорилтын санд зочлон, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй танилцаж, тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар санал солилцлоо.

Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд Азийн сантай хамтран ажиллана
2023-06-09
“Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааны дизайныг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг нар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурлаа.