“Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн цар хүрээг тодорхойлох уулзалт”-ыг зохион байгууллаа
2023-03-10

Dsc03728

Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн цар хүрээг тодорхойлох уулзалт"-ыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. 

Dsc03731

Dsc03736

Dsc03748

Dsc03749

Нийслэлийн зөөврийн ус хангамжийн үйлчилгээний нөхцөл байдал, зөөврийн ус түгээх байрыг төлөвлөлтгүй шинээр барьж буйтай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл солилцоо, төлөвлөлт, уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий төслийг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв болон УСУГ-тай мэдээлэл, санал солилцох цуврал гурван удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Төслийг хэрэгжүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлагыг мөн Сингапур улсын “Тэмасек” сангийн Усны манлайллын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд танилцуулж, хөтөлбөрт оролцогчидтой санал солилцсон.

Dsc03721

Dsc03722

Dsc03715

Dsc03742

Дээр дурдсан уулзалтын үр дүнд УСУГ-ын зүгээс нийслэлийн хэмжээнд байгаа зөөврийн ус түгээх байрнуудын байршил, ашиглалтад орсон хугацааны өгөгдөл мэдээллийг Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газарт хүлээлгэн өгч, тус газрын судлаачид анхан шатны дүн шинжилгээг хийсэн. Судалгааны анхан шатны үр дүнд тулгуурлан “Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийн менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн цар хүрээг тодорхойлох уулзалт"-ыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад Монголын МСС-ын холбогдох багууд, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв, УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтэс, Зөөврөөр ус хангах албаны төлөөллүүд оролцож, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Цаашид төслийн цар хүрээг нарийвчлан тодорхойлоход шаардлагатай мэдээллийг УСУГ-аас хуваалцах, төслийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерийн бэлтгэл ажлуудыг үргэлжлүүлэн хийх юм.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.