TEНДЕРИЙН УРИЛГА: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ (Нэмэлт өөрчлөлт 5)
2022-01-06
“Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтад 5 дугаар "Нэмэлт өөрчлөлт" орлоо.

МОНГОЛЫН МСС “ХОТЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2021-12-16
Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Хот төлөвлөлтийн асуудал ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Монголын Мянганы сорилтын сан оролцлоо. Зөвлөлдөх уулзалтаар хотын тогтвортой хөгжил, хотын ногоон байгууламж, хотын агаар орчин, хотын усны менежмент, хотын хөдөлгөөний менежмент, хотын хог хаягдал гэсэн зургаан бүлэг сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд “Хотын усны менежмент: Асуудал ба шийдэл” сэдэвт панел хэлэлцүүлэгт Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал оролцож, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн асуултанд хариулав.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2021-12-09
Улаанбаатар, 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Монголын МСС-ийн “Туул” танхимд амжилттай болж өнгөрлөө. Гадаад харилцааны Дэд сайд, Монголын МСС-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхжин “Замын Үүд” боомтод ажиллаж байгаатай холбогдуулан энэ удаагийн хурлыг Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин удирдан явууллаа. Хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон Д.Ганболд анх удаа оролцлоо.

МОНГОЛЫН МСС-ААС ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-12-08
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-гаас Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Хүн худалдаалахтай тэмцэх бодлого болон Компакт гэрээний дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгаа хамтрагч байгууллагууддаа танилцуулах цахим уулзалтыг зохион байгууллаа.

МОНГОЛЫН МСС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМ УДИРДЛАГЫН SAP СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
2021-11-30
Улаанбаатар хот – 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр - Монголын Мянганы сорилтын сан 25 жилийн туршлагатай Сита Корпорацтай хамтран төрийн болон ашгийн бус байгууллагын хэрэгцээнд зориулсан SAP (System Application and Products) ECC 6.0 системийг амжилттай нэвтрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ашиглалтад орууллаа.

ТӨРИЙН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН УСНЫ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-11-30
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-нд туссан 60 ажлаас нэр бүхий 12 ажлыг нь Компактын хөрөнгөөр санхүүжүүлэн, холбогдох төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрхзүйн хүрээнд хаягдал усны сорьц авч, шинжилгээ хийх, усны бохирдолд хяналт тавих, илрүүлэх, ус бохирдуулсны төлбөр тооцох дүгнэлт гаргах  зэрэг үйл явцад лабораториудын гүйцэтгэж буй үүрэг, тэдний үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор Монголын Мянганы сорилтын сангаас “Төрийн болон нийслэлийн өмчийн усны итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааны өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ЗАХИРГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
2021-11-29
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ЗАХИРГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Захиргааны асуудал хариуцсан захирал нь захиргааны бодлого, журам боловсруулж хэрэгжүүлж, Монгол МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үүнд оффисын үйлчилгээ, барилга байгууламжийн менежмент, тээвэр, ложистик, мэдээллийн технологи, хүний нөөцийн асуудлыг хариуцаж ажиллана. Захиргааны асуудал хариуцсан захирал нь Гүйцэтгэх захиралд тайлагнах бөгөөд гурван менежерээс гадна, нийт 12 ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүд нийлүүлэх гэрээ
2021-11-22
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА : Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүд нийлүүлэх гэрээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт хийх продакшны үйлчилгээ
2021-11-19
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт продакшны үйлчилгээ

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ
2021-11-19
БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ