МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
(МОНГОЛЫН МСС)
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17.00 цаг
- ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн үүрэг
Олон нийттэй харилцах мэргэжилтэн нь Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлын шууд удирдлагад ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээгээр оруулж буй хөрөнгө оруулалтын ач холбогдол, Компакт гэрээний хэрэгжилтийг сурталчлан таниулах, усны үнэ цэнийг ойлгуулах, усны шинэ соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, кампанит ажил, хурал зөвлөгөөн зэргийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлэх ба холбогдох талуудад Компакт гэрээний хэрэгжилтийн ахиц, явцын талаар мэдээлэл хүргүүлэх стратегийг боловсруулан хэрэгжүүлэхэд оролцож ажиллана.
Ажил үүрэг
- Монголын МСС-ийн зүгээс зохион байгуулах аливаа арга хэмжээ, олон нийтийн мэдээллийн кампанит ажил, хурал зөвлөгөөн зэрэг үйл ажиллагааг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлэх.
- Хэвлэлийн мэдээ болон хэвлэл мэдээлэл, олон нийтэд зориулсан бусад мэдээ материал боловсруулах.
- Монголын МСС-ийн олон нийттэй харилцах стратегид нийцүүлэн блог, тайлан, мэдээллийн товхимол, амжилтын түүх зэрэг мэдээлэл, контентыг Монголын МСС-ийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлын удирдлага дор боловсруулах.
- Гадаад болон дотоодод чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны кампанит ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах.
- МСК-ын Таних тэмдэг, брэндийн удирдамжийн хэрэгжилтийг хангахад туслалцаа үзүүлэх.
- Монголын МСС-ийн цахим хуудаст нийтлэх мэдээллийг боловсруулж, олон нийтийн сүлжээ болон мэдээллийн бусад сувгуудыг ашиглан Монголын МСС, Компакт гэрээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх.
- Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөний дагуу Компакт гэрээний үр дүнгийн мэдээллийг олон нийт, холбогдох талуудад хүргэхэд оролцох.
Баримтлах шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
Ажлын туршлага:
- Үндэстний болон томоохон хэмжээний мэдээллийн кампанит ажил төлөвлөн зохиож байгуулах, гүйцэтгэх чиглэлээр 5-аас дээш жил ажилласан.
- Олон нийтэд танигдсан мэдээллийн болон нөлөөллийн кампанит ажилд дангаараа болон багийн гишүүний хувиар оролцож байсан.
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байсан туршлагатай.
- Олон улсын хөгжлийн болон хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах чадвартай.
- Нэгдмэл зорилгын төлөө багаар хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
- Бүтээлч санаачилга гаргах чадвар болон эрмэлзэлтэй.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон холбогдох бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ үү (СОНИРХСОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дотор холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.