МОНГОЛЫН МСС “ХОТЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2021-12-16

Улаанбаатар хот, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр – Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Хот төлөвлөлтийн асуудал ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Монголын Мянганы сорилтын сан оролцлоо. Зөвлөлдөх уулзалтаар хотын тогтвортой хөгжил, хотын ногоон байгууламж, хотын агаар орчин, хотын усны менежмент, хотын хөдөлгөөний менежмент, хотын хог хаягдал гэсэн зургаан бүлэг сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд “Хотын усны менежмент: Асуудал ба шийдэл” сэдэвт панел хэлэлцүүлэгт Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал оролцож, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн асуултанд хариулав.

263760337 327522578963022 3592503091948301111 N

265025300 2069273626561551 5706698586463016141 N2019 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын үндсэн зорилго нь шийдвэр гаргагч нарт тулгамдаж буй асуудлыг ойлгуулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргалтад ашиглахад дэмжлэг үзүүлэх явдал юм. МУИС-ийн зүгээс энэ жилийн зөвлөлдөх уулзалтыг Хот төлөвлөлт, судалгааны институт, Хөдөө аж ахуйн их сургууль болон Тогтвортой хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. 

263578016 449818253520560 5560373789645875954 N