УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ДАДАЛ ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2022-03-31
Энэхүү суурь судалгааны үр дүнг танилцуулан, судалгаанд суурилан дадал хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор МСК болон Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”) нь оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

TEНДЕРИЙН УРИЛГА: Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ
2022-03-30
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг “Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ”-ний тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2022-03-28
КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ЭРЧИМЖИЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН БҮТЭЦ ОРОН ТООГ ӨРГӨТГӨЖ ДАРААХ ШИНЭ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ НӨХӨХ БОЛОН ХЭРЭГЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2022-03-25
Монголын МСС-аас оролцогч талуудад усны үйлчилгээний зардал болон хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, ХСУХАТАҮЗЗ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг хамтрагч байгууллагын төлөөлөл оролцов.

Дэлхийн Усны Өдөр: “УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг хамтран зохион байгууллаа
2022-03-22
“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Монголын Мянганы сорилтын сан болон салбарын бусад төр, хувийн хэвшил, ТББ-ууд хамтран “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн XVI бага хурлыг 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн усны өдөр 2022: ГАЗРЫН ДООРХ УС: ҮЛ ХАРАГДАХ УСЫГ ТАНИУЛЪЯ
2022-03-22
Өнөөдөр Дэлхийн усны өдөр. 2022 оны Дэлхийн Усны өдрийг дэлхий дахинаараа "ГАЗРЫН ДООРХ УС: ҮЛ ХАРАГДАХ УСЫГ ТАНИУЛЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Оффисын хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ
2022-03-16
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Оффисын хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022-03-09
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Монголын МСС-ийн “Туул” танхимд амжилттай болж өнгөрлөө.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Оффисын эрүүл ахуй, ариутгалын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ
2022-03-07
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Оффисын эрүүл ахуйн бүтээгдэхүүн, халдвар хамгааллын хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Компьютер, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх гэрээ
2022-03-01
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Компьютер, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.