ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ
2022-05-12
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан “Ус зурцгаая” хүүхдийн гар зургийн өдөрлөг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Зөвлөхийн бус үйлчилгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2022-05-10
Компакт гэрээний санхүүжилтээр барих Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үзэглэлээ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
2022-05-05
Монголын МСС нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий хуулийн этгээдийг Монголын Мянганы сорилтын санд “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ” үзүүлэх тендер шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээ
2022-05-02
Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: СИСТЕМИЙН ИНЖЕНЕР
2022-04-29
Системийн инженер нь мэдээллийн технологийн менежерийн шууд удирдлага дор ажиллах бөгөөд Монголын МСС-ийн тоног төхөөрөмж, програм хангамж болон сүлжээ серверийн дэд бүтэц, серверийн өрөөний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж,  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тохиргоо, холболтуудыг тогтмол хийж, найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ЗАХИРЛЫН ТУСЛАХ
2022-04-29
Захирлын туслах нь Үйл ажиллагаа эрхэлсэн захиралд тайлагнах бөгөөд уулзалт товлох, баримт бичгийн төсөл боловсруулах, Монголын МСС болон холбогдох гадны байгууллага хоорондын бүтээмжит харилцаа холбоо/мэдээлэл солилцоог бий болгох баримт бичиг хадгалах зэрэг болно.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Монголын МСС-ийн Оффисын байрны өргөтгөлийн засварын ажил гүйцэтгэх гэрээ
2022-04-27
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани “Procurement of Office Expansion Buildout” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Үнийн санал авах баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Усны мэдээллийн сан хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ
2022-04-22
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий Мэдээлэл технологи, систем хөгжүүлэгч компаниудыг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөл УСУГ-ын Инженер, техникийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа
2022-04-08
Монголын Мянганы сорилтын сангийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар төсөл, хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил, түүнчлэн 2022 оны хувьд болон ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлууд, мөн Компакт гэрээгээр Засгийн газраас хүлээсэн үүргүүдийн биелэлтийн талаарх илтгэлийг танилцууллаа.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ
2022-04-05
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Эх Дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Зөвлөхийн бус үйлчилгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.