
----------------------------------------------------------------------------------------------------------------------
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.
Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Хуулийн зөвлөх үйлчилгээ;
- Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит зардал, бохирдлын өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах гэрээ;
- Үйлдвэрийн хаягдал усны мэдээллийн сан байгуулах, хаягдлын агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох судалгаа;
- Лаг шатаах, хатаах үйлдвэрийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
- Ус ашиглах байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжилт, зохион байгуулалтаар хангах;
- Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ;
- Фидик гэрээний сургалт;
- Хэлэлцээний чадварыг эзэмшүүлэх сургалт;
- Мэргэшсэн төслийн удирдлагын сургалт;
- Олон нийттэй харилцах агентлагийн үйлчилгээ;
- Байгаль орчны (үйлдвэрийн хаягдал усны) мэдээллийн менежментийн системийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ;
- Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг цэвэрлэх гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээ;
- Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг цэвэрлэх гарын авлага боловсруулах нээлттэй тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ;
- Бизнесийн англи хэлний сургалт.
АЖИЛ:
- Дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил;
- Монголын МСС-ийн оффисын байрны өргөтгөлийн засварын ажил.
БАРАА:
- Усны чанар шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх;
- Хүний нөөцийн програм хангамж;
- Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах;
- Оффисын тавилга;
- Монголын МСС-ийн оффисын байрны өргөтгөлийн суурин утасны сүлжээ, оффист нэвтрэх систем, хяналтын камер нийлүүлж, суурилуулах;
- Компьютер, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх.
ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний мэдээлэл, сурталчилгаа.
Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын https://www.mcc.gov/ppg цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.
Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.
Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http//www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (https://mca-mongolia.gov.mn), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.
Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс