МОНГОЛЫН МСС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМ УДИРДЛАГЫН SAP СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
2021-11-30
Улаанбаатар хот – 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр - Монголын Мянганы сорилтын сан 25 жилийн туршлагатай Сита Корпорацтай хамтран төрийн болон ашгийн бус байгууллагын хэрэгцээнд зориулсан SAP (System Application and Products) ECC 6.0 системийг амжилттай нэвтрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ашиглалтад орууллаа.

ТӨРИЙН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН УСНЫ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-11-30
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-нд туссан 60 ажлаас нэр бүхий 12 ажлыг нь Компактын хөрөнгөөр санхүүжүүлэн, холбогдох төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрхзүйн хүрээнд хаягдал усны сорьц авч, шинжилгээ хийх, усны бохирдолд хяналт тавих, илрүүлэх, ус бохирдуулсны төлбөр тооцох дүгнэлт гаргах  зэрэг үйл явцад лабораториудын гүйцэтгэж буй үүрэг, тэдний үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор Монголын Мянганы сорилтын сангаас “Төрийн болон нийслэлийн өмчийн усны итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааны өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ЗАХИРГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
2021-11-29
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ЗАХИРГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Захиргааны асуудал хариуцсан захирал нь захиргааны бодлого, журам боловсруулж хэрэгжүүлж, Монгол МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үүнд оффисын үйлчилгээ, барилга байгууламжийн менежмент, тээвэр, ложистик, мэдээллийн технологи, хүний нөөцийн асуудлыг хариуцаж ажиллана. Захиргааны асуудал хариуцсан захирал нь Гүйцэтгэх захиралд тайлагнах бөгөөд гурван менежерээс гадна, нийт 12 ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүд нийлүүлэх гэрээ
2021-11-22
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА : Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүд нийлүүлэх гэрээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт хийх продакшны үйлчилгээ
2021-11-19
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт продакшны үйлчилгээ

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ
2021-11-19
БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР МОНГОЛЫН МСС-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА
2021-11-17
Улаанбаатар хот, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр –УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-д зочлон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилт, Монголын МСС-ын үйл ажиллагаатай танилцлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2021-11-12
1. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН Хүний нөөцийн мэргэжилтэн нь Хүний нөөцийн менежерийн шууд удирдлага дор Монголын МСС-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, ирц, ажлын цагийн бүртгэл, ажилтнуудын баримт бичгийн бүрдлийг хариуцан, хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагаа болон уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана. 2. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТУСЛАХ Гүйцэтгэх захирлын туслах нь Гүйцэтгэх захирлын хуваарь, ажлын урсгал, харилцаа холбоонд хяналт тавьж, зохион байгуулах ажлыг хариуцна. Энэхүү ажлын байр нь Гүйцэтгэх захирлын ажилд дэмжлэг үзүүлэхэд нээлттэй харилцаа холбоог тогтсон захиргааны мэдлэг, туршлага болон мэдээллийн нууцлалын журмын дагуу ажиллана.

МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАДУУД ЦАХИМААР ЧУУЛЛАА
2021-10-28
Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах албаны хамт олон Мянганы сорилтын корпорацын (МСК) Конгресс ба олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан “Харилцаа холбооны цахим коллеж 2021” арга хэмжээнд 2021 оны 10-дугаар сарын 27 , 28-ний өдрүүдэд амжилттай оролцлоо. Цахим арга хэмжээнд МСК-тай хамтран ажилладаг улс орнуудын Мянганы сорилтын сангийн Олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид өөрсдийн хөтөлбөрийн онцлог, тэргүүн туршлагаа илтгэлээр танилцуулж, бусад орны туршлагатай танилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

“УСНЫ ТУХАЙ ЯРИЛЦЪЯ – 2” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-10-20
Улаанбаатар хот 2021 оны 10дугаар сарын 20 - Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй усны талаар илэн далангүй ярилцдаг “Усны тухай ярилцъя -2” уулзалт “Улаанбаатар хотын хаягдал усны бохирдол” сэдвийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.