МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2021-12-09

Улаанбаатар, 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Монголын МСС-ийн “Туул” танхимд амжилттай болж өнгөрлөө.

Dsc 0034

Dsc 0006Гадаад харилцааны Дэд сайд, Монголын МСС-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхжин “Замын Үүд” боомтод ажиллаж байгаатай холбогдуулан энэ удаагийн хурлыг Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин удирдан явууллаа. Хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон Д.Ганболд анх удаа оролцлоо.

Dsc 0008

Dsc 0033

Хурлын үеэр Ус сувгийн удирдах газартай байгуулах Хэрэгжүүлэх байгууллагын гэрээг баталж, Компакт гэрээнд заасан усны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зарим гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, байгууллагын хүний нөөцийн асуудлаар холбогдох шийдвэрийг гаргав.

Удирдах зөвлөлөөс Дотоод аудитын стратегийн тодотгосон төлөвлөгөө ба 2022 оны төлөвлөгөөний төслийг батлав.

Түүнчлэн Монголын МСС-гийн cанхүүжилтийн хариуцлагын тайланд хараат бус аудит хийсэн Далай Ван аудитын компанийн тайлан, дүгнэлт болон дотоод аудитын хүрээнд хийгдсэн зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хийсэн дотоод аудитын дүнтэй тус тус танилцаж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг менежментийн багт даалгав.

Хурлын төгсгөлд Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн цахилгаан хангамжийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд хийгдэх дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн трасс тогтоох ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд Удирдах зөвлөлийн гишүүд анхаарч ажиллахаар болов.

Dsc 0001

Dsc 0025Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын байдлаар нийт 15 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.