МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ: Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах гэрээ
2021-06-11
Энэхүү Мэдээлэл ирүүлэх баримт бичиг нь Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах тендерт тавигдах шаардлагыг нарийвчлан боловсруулахад харгалзан үзэх хүчин зүйлсийг тодруулах зорилготой бөгөөд Монголын МСС-ийн зүгээс тус салбарт үйл ажиллагаа эрхлэгч компани, аж ахуйн нэгжүүдийг Мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан асуултуудын дагуу хариу мэдээлэл ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа
2021-06-08
Монголын МСС Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд зураг төсөл боловсруулах, барилга, угсралтын ажил гүйцэтгэх олон улсын нээлттэй тендер шалгаруулалтууд зарлахаар төлөвлөж буйтай холбоотойгоор гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий цахим уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
2021-06-03
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

ЦАХИМ ХУРЛЫН УРИЛГА
2021-06-03
Монголын МСС эдгээр барилга, угсралтын ажил болон МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар мэдээлэл өгөх цахим хурлыг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудыг тус цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

ЦАХИМ ХУРЛЫН УРИЛГА
2021-06-03
Монголын МСС эдгээр барилга, угсралтын ажил болон МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар мэдээлэл өгөх цахим хурлыг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудыг тус цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах барилгын талбайд Тэг тэнхлэгийг газарт шилжүүлж, акт үйлдэн баталгаажуулах гэрээ
2021-05-27
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах барилгын талбайд Тэг тэнхлэгийг газарт шилжүүлж, акт үйлдэн баталгаажуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

БХБ-ын сайдын зөвлөх Б.Энхболд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав
2021-05-27
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Б.Энхболд, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Алтайбаатар нар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын МСС-нд ажиллаж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Хүний нөөцийн зөвлөхийн үйлчилгээ
2021-05-24
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески: Усны Компакт гэрээ нь тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
2021-05-20
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” уриан дор 05 дугаар сарын 17-ноос эхлэн орон даяар цахимаар зохион байгуулсан “Уур амьсгалын долоо хоног”-ийн мэдээллийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл С.Клечески нэгдсэн байна.

Монголын МСС болон "Мобиком" корпорацын хооронд хамтын ажиллагааны санал солилцох уулзалт болов
2021-05-11
Улаанбаатар хот, 2021 оны 5 дугаар сарын 10 - Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) “Мобиком" корпорацын удирдлагуудыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.