АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески: Усны Компакт гэрээ нь тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
2021-05-20

1

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” уриан дор 05 дугаар сарын 17-ноос эхлэн орон даяар цахимаар зохион байгуулсан “Уур амьсгалын долоо хоног”-ийн мэдээллийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл С.Клечески нэгдсэн байна. Тэрбээр Монгол Улсын тогтвортой, цэвэр хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар онцлоод, цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй Усны Компакт гэрээ  нь тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг энэ үеэрээ цохон тэмдэглэв. АНУ нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт 2021 оны 2 дугаар сарын 19-нд эргэн нэгдэж орсон явдал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд нэн ач холбогдолтой бөгөөд тус улс хүлэмжийн хийн ялгарлаа 2050 он гэхэд "тэглэх" буюу ялгарал шингээлтийг тэнцүүлэх зорилт тодорхойлсон билээ.

Дэлгэрэнгүйг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү!

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

https://fb.watch/5GSxuFmImB/