МСК-ын Монгол Улс дахь суурин захирал Алекс Рассин Усны компакт гэрээний талаар танилцууллаа
2021-04-27
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас хөтлөн явуулдаг цуврал подкастын Эх дэлхийн өдөрт зориулсан дугаарт МСК-ын Монгол Улс дахь суурин захирал Алекс Рассин оролцож, 350 сая долларын Усны компакт гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Эх Дэлхийн Өдөр: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт
2021-04-23
Эх Дэлхийн өдрийг тохиолдуулан АНУ болон дэлхийн бусад улс орны тэргүүнүүд, удирдагчид, байгаль орчны салбартаа тэргүүлэгч олон улсын байгууллага, донор байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тулгамдаж буй асуудлуудад шийдэл хайх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжих зэрэг асуудлаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна.

Олон улсын Эх Дэлхийн өдөрт зориулав
2021-04-22
Энэ жилийн Олон улсын Эх Дэлхийн өдөрийг "Эх дэлхийгээ сэргээе" уриан дор тэмдэглэж байна. НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг 2009 онд албан ёсоор гаргажээ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2021-04-22
Монголын Мянганы сорилтын сангаас дараахь нээлттэй ажлын байруудыг зарлаж байна.

Ус амьдрал тэтгэж, итгэл нөхөрлөлийг бататгана
2021-04-19
Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Байгаль орчны залуу манлайлагчид Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөртэй танилцлаа
2021-04-16
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос “Зориг сан” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн цахим уулзалтад зочин илтгэгчээр оролцож, Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

МЯНГАНЫ СОРИЛТЫН ХОЁР ДАХЬ КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫГ ЁСЛОН ТЭМДЭГЛЭЛЭЭ
2021-04-05
Улаанбаатар хот, 2021 оны 4 дүгээр сарын 5 – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Э.Содонтогос: Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжиж эхэлж байна
2021-04-03
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр төгөлдөр болж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэх таван жилийн хугацаа тоологдож эхэлсэн. Компакт гэрээ Үүнтэй холбогдуулан МҮОНТВ-ийн Монголын мэдээ агентлагийн бэлтгэсэн мэдээллийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.

МЯНГАНЫ СОРИЛТЫН ХОЁР ДАХЬ КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО
2021-03-31
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэллээ.

Эрчим хүчний яам болон “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-иудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
2021-03-25
Монголын МСС Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах төслийн гол оролцогч талууд болох Эрчим хүчний яам болон Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станц (ДЦС-3, 4) ТӨХК-иудын удирдлагуудтай төслийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.