МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ: Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах гэрээ
2021-06-11

МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах гэрээ
Улаанбаатар хот, Монгол Улс
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
- Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг байгуулсан. Засгийн газар болон Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын МСС-ийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn) танилцах боломжтой.
- Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
- Энэхүү Мэдээлэл ирүүлэх баримт бичиг нь Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах тендерт тавигдах шаардлагыг нарийвчлан боловсруулахад харгалзан үзэх хүчин зүйлсийг тодруулах зорилготой бөгөөд Монголын МСС-ийн зүгээс тус салбарт үйл ажиллагаа эрхлэгч компани, аж ахуйн нэгжүүдийг Мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан асуултуудын дагуу хариу мэдээлэл ирүүлэхийг урьж байна.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн таван дэд үйл ажиллагааны нэг болох Гэр хорооллын ус хангамжийн зардлыг бууруулах дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээг хүргэхэд зарцуулдаг өндөр зардлыг бууруулахад УСУГ-т дэмжлэг үзүүлнэ. Тодруулбал, ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулж, цагийг уртасгах үүднээс шугамд холбогдсон энгийн ус түгээх байрыг "ухаалаг" буюу автомат горимд шилжүүлэх дэд төслийг хэрэгжүүлэх юм. УСУГ нь 2015 оноос хойш шугамын 143 ус түгээх байрыг автоматжуулсан бөгөөд энэ төслийн хүрээнд шугамд холбогдсон энгийн 165 ус түгээх байр, ачилтын худаг бүхий 17 хосолмол ажиллагаатай ус түгээх байрыг автомат горимд шилжүүлнэ. Ингэснээр УСУГ-ын шугамд холбогдсон бүх ус түгээх байрыг байнгын ажиллагаатай болгож, ашиглалтын зардлыг бууруулаад зогсохгүй, ус ашиглалтын талаарх мэдээлэл цуглуулах, гэр хорооллын ус хангамжийг сайжруулах замаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
- Монголын МСС нь Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах олон улсын тендер шалгаруулалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Тус тендерт оролцохыг сонирхсон этгээд Мэдээлэл ирүүлэх баримт бичгийн дор дурдсан хавсралтуудтай танилцах боломжтой.
Хавсралт 1: Техникийн хураангуй тодорхойлолтын төсөл
Хавсралт 2: Автомат ус түгээх байрны схем зургийн төсөл
- Мэдээлэл ирүүлэх энэхүү баримт бичиг болон тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ.
- Мэдээлэл ирүүлэхээр сонирхсон этгээд холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, “Request for RFI for Procurement for Supply and Installation of the Ger Area Smart Water Kiosk Upgrade” гэсэн гарчиг бүхий цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Mэдээлэл ирүүлэх баримт бичгийг хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээснээр тус баримт бичиг болон тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэх юм.
- Мэдээллийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 10 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН