Хотын дарга Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзав
2021-03-24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Мэдээллийн технологийн зөвлөхийн үйлчилгээ
2021-03-24
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцож, чадварын тухай мэдээлэл ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Дэлхийн Усны Өдөр: Ус ба байгаль орчин
2021-03-22
Дэлхийн усны өдөр: Ус ба байгаль орчин

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ
2021-03-19
Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 19 – Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос 2021 оны 3 дугаар сарын 18 өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Бах болон шинээр томилогдсон Гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортютай цахим уулзалт хийлээ.

Монголын Мянганы сорилтын сан Дэлхийн Усны Өдөрт зориулсан 7 өдрийн виртуал гүйлтэд нэгдлээ. Та ч бас нэгдээрэй!
2021-03-16
Энэ жилийн Дэлхийн Усны өдөрт зориулсан арга хэмжээний хүрээнд дэлхий даяар зохион байгуулж буй “World Water Run” 7 өдрийн виртуал гүйлтэд Монголын Мянганы сорилтын сангийн хамт олон усны асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах, усанд хандах хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахаар нийт 100 км гүйх болон алхах зорилт тавин нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2021-03-12
Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал нь Мянганы сорилтын Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд жендэрийн дүн шинжилгээ, нийгмийн оролцоо, тэгш байдлыг хангахтай холбоотой бүх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2021-02-23
Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах зөвлөхийн үйлчилгээний тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021-02-23
Монголын МСС нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа”-ны хүрээнд зохион байгуулж буй “Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах” зөвлөхийн үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

БХБЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилсан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг авч хэлэлцлээ
2021-02-02
Монгол Улсын Засгийн газрын Компакт гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Барилга, хот байгуулалт (БХБ)-ын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хамтран хуралдаж, “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг авч хэлэлцлээ.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх
2021-02-01
Монголын МСС нь i) төслийн Нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцад Монголын МСС-тай хамтран хяналт тавих; ii) дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах төслийн оролцогч талуудтай хийх уулзалт, зөвшилцөл зэрэг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх; iii) хэрэгжүүлэгч байгууллагаас Монголын МСС-д хүргүүлэх бүх шатны тайланг боловсруулахад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах хувь хүмүүсийг, энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.