
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЦАХИМ ХУРЛЫН УРИЛГА
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг (“Компакт гэрээ” гэх) 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй унд-ахуйн усны хомстлыг шийдвэрлэн, цаашид өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа болон Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд дараах зураг төсөл боловсруулах, барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
- Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер;
- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер.
Монголын МСС эдгээр барилга, угсралтын ажил болон МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар мэдээлэл өгөх цахим хурлыг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудыг тус цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.
Огноо: 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Цаг: 10:00-11:30 (Улаанбаатарын цагаар)
Цахим хуралд бүртгүүлэх холбоос: https://zoom.us/webinar/register/WN_PkU4vjLZS-STYYqFdIKkow
Хурлын хөтөлбөрийн тойм:
- Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн товч танилцуулга;
- Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй томоохон тендер шалгаруулалтуудын талаар мэдээлэл;
- МСК-ын худалдан авах ажиллагааны журам, бусад холбогдох дүрэм, зааврын танилцуулга;
- Татварын зохицуулалт, гэрээний төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл;
- Асуулт, хариулт.
Монголын МСС-аас зарлах нээлттэй худалдан авалтын тухай мэдээлэл хүлээн авах, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниуд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим шуудангаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс