Тендерийн санал ирүүлэхийн өмнөх танилцуулах уулзалтаар гадаад, дотоодын 20 гаруй компанийн төлөөлөлд мэдээлэл өглөө
2021-08-17
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлын олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан Тендер ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 20 гаруй компанийн төлөөлөл оролцож мэдээлэл авав.

ГЕРМАНЫ “ФИХТНЕР ВАТЕР ЭНД ТРАНСПОРТЭЙШН” КОМПАНИТАЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2021-08-04
Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн нарийвчилсан зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цахимаар үзэглэлээ.

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2021-08-02
Компакт гэрээний санхүүжилтээр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах ажлын гэрээг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үзэглэлээ. Гэрээнд Монголын МСС-г төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, гэрчээр Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан МАПА группийг төлөөлж Төслийн захирал Омер Исикман, гэрчээр Төслийн менежер Сулэйман Баяхан нар гарын үсэг зурав.

TEНДЕРИЙН УРИЛГА: Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
2021-07-26
Монголын МСС нь Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна.

TEНДЕРИЙН УРИЛГА: Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлын гэрээ
2021-07-20
Монголын МСС нь Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна.

УСНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2021-07-09
Монголын Мянганы сорилтын сангаас Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах усны салбарын шинэ дэд бүтэц, үйлдвэрүүдэд ажиллах хүчнийг бэлтгэх асуудлаар Монгол Улсад усны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн баярын цахилгаандаа Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг онцлов
2021-06-25
Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээхдээ Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг онцолжээ.

Э.Содонтогос: Ундны ус амьдралын булаг
2021-06-21
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос "Миний Өглөө" подкастын 100 дахь дугаарын зочноор зочноор уригдан оролцож, “Ундны ус амьдралын булаг” сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэв.

Тендер шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх цахим хурлын дэлгэрэнгүй
2021-06-16
Бидний зүгээс мэдээллийн ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх үүднээс цахим хурлын тэмдэглэл, оролцогчдын жагсаалт, төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудыг хариултын хамт нийтэлж байна.

Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээний нийгмийн хүртээмжит байдал: Улаанбаатар хотын ус хангамжийн хүртээмжийг сайжруулах нь
2021-06-14
Эрчим хүч, ус хангамж зэрэг төрийн үйлчилгээг бага орлоготой, хөдөө орон нутгийн, амьдралын боломж муутай өрхүүдэд илүү хямд, хүртээмжтэйгээр хүргэх нь Мянганы Сорилтын корпорацын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад нийгмийн оролцоог хангах нэг томоохон хүчин зүйл юм. Үүний тулд оролцогч талуудтай зөвлөлдөж, хүн ам зүй, өрхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар, баримт судалгаанд суурилсан бодлогын шийдвэрийг дэмжих шаардлагатай.