Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Dsc 0212 EditУлаанбаатар, 2021 оны 3 дугаар сарын 4 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын МСС-ийн удирдлага, холбогдох захирлууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Dsc 0135

Dsc 0177

Хурлаар Монголын МСС-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн цахилгаан хангамж болон бусад асуудлаар холбогдох захирлууд танилцуулж хийж, хэлэлцүүлэв. Түүнчлэн 2021 оны 4 дүгээр сарын 1-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал Монголын МСС-аас хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2021 оны 2 дугаар улирлын Санхүүжилтийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Dsc 0121

Dsc 0195

Dsc 0126

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2021 оны 3 дугаар сарын байдлаар нийт 12 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.