ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021-02-23

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/CF/WRA/CS/01

Улаанбаатар хот, Монгол Улс

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

  1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус зөвлөх үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
  2. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
  1. Монголын МСС нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа”-ны хүрээнд зохион байгуулж буй “Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах зөвлөхийн үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.
  2. Зөвлөх компанийг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд тус урилга нь тендерийн баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй.
  3. Тендер шалгаруултад оролцохыг сонирхсон этгээд “Request for Proposal for Developing Detailed Design for Conveyance System (water transmission pipeline and related infrastructure), Modification Works at CHPP #3 & #4 (components of SCADA system), Development of RAP for the route of the Conveyance system, and Conducting DEIA and ESIA for the entire Wastewater Recycling Activity” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Зөвлөхийн үйлчилгээний санал ирүүлэх баримт бичгийг хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.
  4. Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөх компаниудад хүргүүлнэ.
  5. Санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг Улаанбаатар хотын цагаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт https://us02web.zoom.us/j/83110164794 холбоосыг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулна. Зөвлөх компаниуд, тэдгээрийн төлөөллийг тус уулзалтанд оролцохыг зөвлөж байна.
  6. Зөвлөхийн саналыг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 00 цагаас өмнө Зөвлөхийн үйлчилгээний тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ-1

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-1

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-2

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-3

ТЕНДЕР ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ЦАХИМ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

ТЕХНИКИЙН САНАЛЫН НЭЭЛТИЙН ТЭМДЭГЛЭЛ

САНХҮҮГИЙН САНАЛЫН НЭЭЛТИЙН ТЭМДЭГЛЭЛ

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ