БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2021-02-23

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ   

Ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах зөвлөхийн үйлчилгээний тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/ICS/008

Улаанбаатар хот, Монгол Улс

2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн  хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус шалгаруулалтад байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Монголын МСС нь тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах гурав (3) хүртэлх тооны бие даасан зөвлөх шалгаруулах ба сонгон шалгаруулалтад МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх шалгаруулах аргыг баримтална.

Бие даасан зөвлөх нь ажлын туршлага, ур чадварын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Холбогдох чиглэлээр бакалаврын эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Усны салбарт 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба ажлын туршлагад тавигдах дараах тусгай шаардлагуудыг хангасан байна:
    • Дамжуулах хоолой суурилуулах, насос станц барих, насос болон холбогдох цахилгаан ба хяналтын хэрэгслийг суурилуулахтай холбоотой 2-оос доошгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
    • Цахилгаан станцын усны эргэлт ба хөргөлтийн системийг суурилуулахтай холбоотой 2-оос доошгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
  • Усны салбарт, ижил төстэй зөвлөхийн үйлчилгээний тендерийн санал үнэлж байсан туршлагатай байх ба олон улсын донор байгууллагын санхүүжүүлсэн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, компьютерын хэрэглээний Microsoft Word, Excel программуудыг эзэмшсэн байх зэрэг багтана. Түүнчлэн Бие даасан зөвлөх нь Үнэлгээний хорооны гишүүдийн цахим хуралд оролцох боломжтой байх шаардлагатай.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт болон саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for Complete RCQ for the Individual Consultant’s Services to Review Proposals Submitted for the Consultant Services for Developing Detailed Design for Conveyance System (water transmission pipeline and related infrastructure) and Modification Works at CHPP #3 & #4 (components of SCADA system), Development of RAP for the route of the Conveyance system, and Conducting DEIA and ESIA for the entire Wastewater Recycling Activity” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг хүлээж авах боломжтой. Ийнхүү хүсэлт илгээснээр тус сонгон шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.

Тус сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг хүлээн авах хүсэлт гаргасан зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН