Эрчим хүчний яам болон “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-иудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
2021-03-25

Dsc 0164

Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 25 – Монголын МСС Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах төслийн гол оролцогч талууд болох Эрчим хүчний яам болон Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станц (ДЦС-3, 4) ТӨХК-иудын удирдлагуудтай төслийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Dsc 0171edited

Dsc 0158edited

Dsc 0170edited

Уулзалтад Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, тус хэлтсийн эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн Б.Энхтөр, Бодлого төлөвлөлтийн газрын Ахлах шинжээч Г.Энхтайван нар, “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Ганхуяг, Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат, Судалгаа, хөгжлийн албаны  төслийн инженер М.Амарбаясгалан, “ДЦС-3” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер П.Болдбаатар, Техникийн бодлогын хэлтсийн дарга Г.Амартүвшин нар, Монголын МСС-ийн талаас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт болон тус төслийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Dsc 0177

Dsc 0190edited

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх гурван томоохон төслийн нэг болох Хаягдал ус дахин боловсруулах төслийн үр дүнд Монгол Улсад анх удаа дахин боловсруулсан усыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ жилдээ 15-18 сая метр куб хэмжээний гүний цэвэр усыг хэмнэнэ. Энэ чухал төслийг эхлүүлэх хариуцлагатай үе бидний өмнө ирээд байна. Өнгөрсөн хугацаанд төслийн ТЭЗҮ хийхээс эхлээд Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход Монгол Улсын Засгийн газарт тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлийг биелүүлэхэд, мөн төслийн хэрэгжилтийн бэлтгэл хангахад нягт хамтран ажиллаж ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байна. Цаашид ч энэ хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Dsc 0189 Edited

Уулзалтын эхэнд Хаягдал ус дахин боловсруулах төслийн ерөнхий мэдээлэл, төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудлууд болон төслийн хэрэгжилтэд Эрчим хүчний яам, холбогдох агентлагууд болон “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-уудын үүрэг оролцоо, түүнчлэн “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний талаар Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт танилцуулга хийж, мэдээлэл өглөө. Ус дахин боловсруулах технологи, дахин боловсруулсан усыг ашиглаж буй олон улсын туршлагуудаас мөн хуваалцав.

“ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Ганхуяг, Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат нар тус станцын техникийн усны хэрэглээ, станцын ашиглалтад сүүлийн 2 жилд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар мөн товч мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн оролцогч талууд дээрх асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хэд хэдэн чухал асуудал дээр ойлголтоо нэгтгэсэн бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.