2021-06-01
Улаанбаатар хот, 2021 оны 6 дугаар сарын 11 – Монголын МСС Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд зураг төсөл боловсруулах, барилга, угсралтын ажил гүйцэтгэх олон улсын нээлттэй тендер шалгаруулалтууд зарлахаар төлөвлөж буйтай холбоотойгоор гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий хоёр дахь цахим уулзалтыг Франц-Монголын худалдааны танхим, Герман-Монголын бизнесийн эрхлэгчдийн холбоо, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл, Монгол дахь Австралийн худалдааны танхим, Монгол-Солонгосын эдийн засгийн форум ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүд, хамтран зохион байгуулагч байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцож мэдээлэл авав.