ДЭЛХИЙН УСНЫ ДОЛОО ХОНОГ 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 23-27-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
2021-08-19

1

Дэлхий нийтийн анхаарлыг усны асуудалд хандуулах зорилго бүхий “Дэлхийн Усны Долоо Хоног” арга хэмжээг Стокхольмын Олон Улсын Усны Институц 1991 оноос хойш зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ үйл ажиллагаанд жил бүр 130 гаруй орны усны салбарын мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид 4000 орчим зочид төлөөлөгчид оролцдог бөгөөд тухайн жилд онцолж буй усны асуудлыг тал бүрээс нь нарийвчлан хэлэлцэж, шийдэл олохыг зорьдог томоохон үйл ажиллагаануудын нэг юм.

Ус, хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлуудын талаарх бодлого, шийдвэр гаргах үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй болгох зорилготой тус чуулган нь жил бүр цар хүрээгээ тэлсээр байна. Тус чуулганы салбар хуралдаануудаар хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, технологи, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хямрал зэрэг устай холбоотой өргөн хүрээний сэдвүүдийг хэлэлцдэг.

2021 оны ДЭЛХИЙН УСНЫ ДОЛОО ХОНОГ Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дижитал хэлбэрээр “BUILDING RESILIENCE FASTER” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Хөтөлбөрийн агуулга нь усны салбарт тулгамдаж буй АСУУДЛУУД, тэдгээрийг илүү ХУРДАН хугацаанд шийдвэрлэхийн тулд хамгийн сайнаараа ХИЧЭЭЖ, ХАМТДАА бэхжүүлэх шаардлагатай ЧАДАВХИУДАД төвлөрөх зорилготой ажээ.

Усны долоо хоногийн хөтөлбөрийг дараах холбоосноос татаж авна уу.  https://www.worldwaterweek.org/programme/schedule

Түүнчлэн уг үйл ажиллагаанд бүртгүүлэн, өөрийн сонирхож буй хурал, уулзалт, хэлэлцүүлэгт үнэ төлбөргүй оролцох боломжтой.

https://www.worldwaterweek.org/tickets