Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа болон Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд зураг төсөл хийх, барилга, угсралтын ажил гүйцэтгэх олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулан гадаад, дотоодын компаниудад мэдээлэл өгөх зорилготой цахим хурлыг 2021 оны 6 сарын 8, 11-ний өдрүүдэд 10:00-11:00 цагт (Улаанбаатарын цагаар) амжилттай зохион байгуулсан билээ.
Бидний зүгээс мэдээллийн ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх үүднээс цахим хурлын тэмдэглэл, оролцогчдын жагсаалт, төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудыг хариултын хамт нийтэлж байна.
Цахим хурлын тэмдэглэл, асуулт хариулт болон оролцогчдын жагсаалт